Хэрэглээ, технологи
зэргээсээ шалтгаалан принтерүүд нь хэд хэдэн төрөл байдаг:
· 1. Dot Matrix Printer - Цэгэн мартицан принтер - 20 хавьцаа зүү
бүхий толгойтой бөгөөд тэрхүү толгой нь нааш цааш гүйн цаасан дээр хэвлэдэг.
Өөрөөр хэлбэл дээр үеийн бичиг машинархуу технологитой юм уу даа. 20 зүү нь янз
бүрийн дарааллаар дарж, тухайн үсгийн тэмдэгтийг гаргана. Яг л тооны машины
дэлгэцэн дээр тоонууд хэрхэн гардаг вэ, түүн шиг л юм. Тэгэхээр ийм принтерт
үсгийн шрифт, энээ тэрээ ойлголт ярихад их хэцүү нь ойлгогдож байна. Хэдийгээр
график хэвлэж чадах боловч асар болхи зурах нь тодорхой. Туузан хортой байдаг
бөгөөд түүгээр хэвлэсэн зураг нь асар олон мэдэгдхүйц болхи цэгүүдээс бүтсэн
байна.
· I 2. nkjet Printer - Бэхэн хортой принтер - Хамгийн анх Canon энэ
технологийг бүтээсэн бөгөөд гол агуулга нь асар хурдан хатдаг бэхэн хорыг
цаасан дээр маш жижиг цэг байдлаар цацаж хэвлэдэг байна. Энэхүү хор нь тусгай
саванд хадгалагддаг.
· 3.Laser Printer - Лазер принтер - Хэвлэхдээ лазерын технологи
ашигладаг учраас ийн нэрийджээ. Лазер нь тусгай хэвэн дээр юуны түрүүнд зургийг
буулгана. Хэв гэдэг маань бул л юм даа. Тэрхүү бул нь дахин хорон дээгүүр эргэж
хорыг өөр дээрээ наалдуулж авна. Дараа нь цаасан дээр тэрхүү наалдуулсан хороо
хайлуулж буулгана. Ингээд хэлэхэд хэдий амархан ч энд асар нарийн технологи
ажиллаж байгаа гэдгийг уншигч авхай ойлгож байгаа биз ээ.
Лазер принтерийн
хэрхэн ажилладгийг хүн бүхэн сонирхож байгаа бол доорх хэсэгт анхаарал
хандуулна уу:
Plotters – Плоттер ийм принтер нь цаасан дээр дүрсийг зурахын тулд үзэг хэрэглэдэг ба ихэвчлэн маш том хэмжээтэй байдаг. 1 – 5 бүр 10 хүртлэх метр өргөнтэй харин цаасыг гулгуулж авдаг учраас цаас нь хэдий урт байсан ч болдог.
Thermal printer - Дулааны принтер халсан зүүнүүдийг ашиглан халуунд мэдрэмтгий цаасан дээр хэвлэдэг. Ийм принтерийг ихэвчлэн тооны машин, факсын аппаратанд суурилуулдаг. Хямд үнэтэй, нягтрал муутай боловч хэвлэх хурд өндөртэйгээр онцлог принтер юм.

·

0 comments:
Post a Comment