Хэвлэлтийн чанар – Хэвлэсэн зураг, текст нь хэр чанартай вэ?
Хурд – Хэр хурдан хэвлэх нь чухал боловч чанартай хэвлэдэг бол хурд удаантай байх нь хэвийн юм.
Бэхэн хор, Тууз
– Ямар төрлийн хор хэрэглэдэг вэ? Бэхэн үү, нунтаг уу эсвэл тууз
хэрэглэдэг үү? Түүнийг солиход хир их зардал гарах вэ? Бас амархан уу?
Заавал тусгай мэргэжилтэн шаардлагатай юу? Гэдгийг асууж лавлаарай.
Цаас – Онцгой төрлийн цаас шаарддаг уу? Бас төрөл бүрийн зузаан, нимгэн цаасан дээр хэвлэж чадах эсэхийг анзаарах хэрэгтэй.
Нягтрал - Монитор шиг принтерт бас нягтрал байдаг ба DPI
гэсэн үзүүлэлт буюу нэг инч дэх цэгийн тоо гэсэн утгатай юм. Тэгэхээр
таны принтер 600 * 600 dpi гэсэн байвал нэг кв инчид 360 000 цэг
хэвлэж чадна гэсэн үг. Энэ нь дээхэн үеийн лазер принтерийн үзүүлэлт
одоо нягтралын хувьд өндөр үзүүлэлттэй байдаг болсон. Нягтрал сайн байх
тусмаа илүү чанартай хэвлэх юм.
Sunday, March 9, 2014
Принтер худалдан авах гэж байгаа бол
Subscribe to:
Post Comments (Atom)






0 comments:
Post a Comment