This is default featured slide 1 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.
This is default featured slide 2 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.
This is default featured slide 3 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.
This is default featured slide 4 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.
This is default featured slide 5 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.
Monday, March 10, 2014
Sunday, March 9, 2014
Принтер худалдан авах гэж байгаа бол
Хэвлэлтийн чанар – Хэвлэсэн зураг, текст нь хэр чанартай вэ?
Хурд – Хэр хурдан хэвлэх нь чухал боловч чанартай хэвлэдэг бол хурд удаантай байх нь хэвийн юм.
Бэхэн хор, Тууз – Ямар төрлийн хор хэрэглэдэг вэ? Бэхэн үү, нунтаг уу эсвэл тууз хэрэглэдэг үү? Түүнийг солиход хир их зардал гарах вэ? Бас амархан уу? Заавал тусгай мэргэжилтэн шаардлагатай юу? Гэдгийг асууж лавлаарай.
Цаас – Онцгой төрлийн цаас шаарддаг уу? Бас төрөл бүрийн зузаан, нимгэн цаасан дээр хэвлэж чадах эсэхийг анзаарах хэрэгтэй.
Нягтрал - Монитор шиг принтерт бас нягтрал байдаг ба DPI гэсэн үзүүлэлт буюу нэг инч дэх цэгийн тоо гэсэн утгатай юм. Тэгэхээр таны принтер 600 * 600 dpi гэсэн байвал нэг кв инчид 360 000 цэг хэвлэж чадна гэсэн үг. Энэ нь дээхэн үеийн лазер принтерийн үзүүлэлт одоо нягтралын хувьд өндөр үзүүлэлттэй байдаг болсон. Нягтрал сайн байх тусмаа илүү чанартай хэвлэх юм.

ПРИНТЕРИЙН ТӨРЛҮҮД
Хэрэглээ, технологи
зэргээсээ шалтгаалан принтерүүд нь хэд хэдэн төрөл байдаг:
· 1. Dot Matrix Printer - Цэгэн мартицан принтер - 20 хавьцаа зүү
бүхий толгойтой бөгөөд тэрхүү толгой нь нааш цааш гүйн цаасан дээр хэвлэдэг.
Өөрөөр хэлбэл дээр үеийн бичиг машинархуу технологитой юм уу даа. 20 зүү нь янз
бүрийн дарааллаар дарж, тухайн үсгийн тэмдэгтийг гаргана. Яг л тооны машины
дэлгэцэн дээр тоонууд хэрхэн гардаг вэ, түүн шиг л юм. Тэгэхээр ийм принтерт
үсгийн шрифт, энээ тэрээ ойлголт ярихад их хэцүү нь ойлгогдож байна. Хэдийгээр
график хэвлэж чадах боловч асар болхи зурах нь тодорхой. Туузан хортой байдаг
бөгөөд түүгээр хэвлэсэн зураг нь асар олон мэдэгдхүйц болхи цэгүүдээс бүтсэн
байна.
· I 2. nkjet Printer - Бэхэн хортой принтер - Хамгийн анх Canon энэ
технологийг бүтээсэн бөгөөд гол агуулга нь асар хурдан хатдаг бэхэн хорыг
цаасан дээр маш жижиг цэг байдлаар цацаж хэвлэдэг байна. Энэхүү хор нь тусгай
саванд хадгалагддаг.
· 3.Laser Printer - Лазер принтер - Хэвлэхдээ лазерын технологи
ашигладаг учраас ийн нэрийджээ. Лазер нь тусгай хэвэн дээр юуны түрүүнд зургийг
буулгана. Хэв гэдэг маань бул л юм даа. Тэрхүү бул нь дахин хорон дээгүүр эргэж
хорыг өөр дээрээ наалдуулж авна. Дараа нь цаасан дээр тэрхүү наалдуулсан хороо
хайлуулж буулгана. Ингээд хэлэхэд хэдий амархан ч энд асар нарийн технологи
ажиллаж байгаа гэдгийг уншигч авхай ойлгож байгаа биз ээ.
Лазер принтерийн
хэрхэн ажилладгийг хүн бүхэн сонирхож байгаа бол доорх хэсэгт анхаарал
хандуулна уу:
Plotters – Плоттер ийм принтер нь цаасан дээр дүрсийг зурахын тулд үзэг хэрэглэдэг ба ихэвчлэн маш том хэмжээтэй байдаг. 1 – 5 бүр 10 хүртлэх метр өргөнтэй харин цаасыг гулгуулж авдаг учраас цаас нь хэдий урт байсан ч болдог.
Thermal printer - Дулааны принтер халсан зүүнүүдийг ашиглан халуунд мэдрэмтгий цаасан дээр хэвлэдэг. Ийм принтерийг ихэвчлэн тооны машин, факсын аппаратанд суурилуулдаг. Хямд үнэтэй, нягтрал муутай боловч хэвлэх хурд өндөртэйгээр онцлог принтер юм.

Принтэр гэж юу вэ?
2010 оны 03-р сарын 11, Нийтэлсэн amgalanbaatarПринтэр гэж юу вэ?
Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ихээр ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм.

Sunday, March 2, 2014
Сэтгүүлчдийг Б.Галаарид удирдахаар боллоо
2011 оны 12 сарын 12
Монголын
сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XV их хурал өнгөрсөн бямба гарагт
эхэлсэн. Хуралд нийслэл, орон нутагт сэтгүүл зүйг хөгжүүлэхээр ажиллаж
буй сэтгүүлчдийн 500 гаруй төлөөлөгч оролцох ёстойгоос 400 орчим нь
хүрэлцэн ирсэн байлаа. Хурал бямба гарагийн өглөө 09.30 минутад эхэлж,
ням гарагийн өглөө 07 цагт өндөрлөв. Энэхүү байгууллагыг “Шинэ үе, шинэ
сэтгэлгээ” түр хорооныхон шинэчлэгддэггүй, сэтгүүлчдийнхээ эрх ашгийг
хамгаалдаггүй, хүн шагнахаас өөрийг хийдэггүй гэхчлэн шүүмжилж байсан.
Түр хорооныхонтой сэтгүүлчдийн олонхи нь санал нийлсэн гэхэд
хилсдэхгүй биз. Ийм шүүмжлэл байсан учир хурал өмнө нь болж байгаагүй
хурц шүүмжлэл, мэтгэлцээн дунд өрнөсөн юм. Хурлыг нээж Монголын
сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн үг хэллээ.
Тэрбээр Монголын сэтгүүл зүй улстөрчдийн захиалгад орж, төлбөрт сэтгүүл
зүй газар авснаас нийгмийг эцэс төгсгөлгүй маргаан руу чирж байгааг
шүүмжилж байлаа. Мөн “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч
С.Батбаатар “Ардчилал хөгжсөн энэхүү хугацаанд манай улсад
шинэчлэгдээгүй ганц байгууллага нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
болчихлоо” гэв. Мөн хуралд хүрэлцэн ирсэн ахмад сэтгүүлчид сэтгүүлчдийн
байгууллагыг хэрхэн өөрчлөн шинэчлэх вэ гэж ярихаас илүүтэйгээр
ардчилсан, сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидэнд баяр
хүргэсэнгүй, төр засаг Монгол хүнийг үнэгүйдүүлж байна, төрийг
цэвэрлэх ёстой” гэлцсэн нь утгагүй байсныг нуух юун. Уг нь нийгмийг
шүүмжилж, алдаа дутагдал гаргасан хэнийг ч бай хайр найргүйгээр бичдэг
сэтгүүлч хүн эрх ашгаа хэнээр, яаж хамгаалуулах хэрэгтэй тухай ярих
ёстой баймаар. Тэгтэл аавдаа гомдсон хүү шиг төр засгийнхнаас баярын үг
сонсохыг тэсэн ядан хүлээж болохгүй мэт. Хурлын үеэр сэтгүүлзүйн
салбарт цоо шинэ өнгө төрхийг бий болгохоор зорьж буй залуу сэтгүүлчдийн
дуу хоолой дутагдаж байлаа. Гэхдээ залуу сэтгүүлчдийг төлөөлөгчид
“Залуу сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалмаар байна. Өнөөдөр энэ
байгууллагыг шинэчилье гэж дуугарчихаад одоо болохоор дуугүй байх юм.
Улс төр ярих яах вэ. Өөрсдийгөө шинэчилье” гэлцэж байсан юм. Мөн ТМ
телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргал “Сүүлийн үед сэтгүүлчидтэй доромжилж
харьцах болж. Аль нэг байгууллага хурал зарлахдаа “Сэтгүүлчид ээ,
хоолтой, үдийн цайтай шүү” гэж зарлах юм. Үүгээрээ сэтгүүлчдийг дэндүү
үл ойшоож байна. Хоолтой, үдийн цайтай гэхээр сэтгүүлчдийг гүйгээд ирнэ
гэж боддог юм уу. Арай ч ингэж болохгүй байх аа. Бас хэн нэгэн дарга
“Алив энэ хүнээс яриа авчих. Хэлснээр ажиллахгүй бол дарга руу чинь
ярилаа” гэж хэлдэг. Ийм байж болохгүй” гэлээ. Энэ үеэр “Өдрийн
сонин”-ынхон нэлээд хэдэн сайтуудыг шүүхэд өгөх болсноо дуулгав. Учир нь
өдөр ирэх тусам нэмэгдэж буй сайтууд эх сурвалжийг нь ч тавихгүй оюуны
өмчийг хулгайлж байгаа тухай ярьж, цаашид ийм байдал гаргахгүй байхыг
анхааруулж байлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үдээс хойшхи хуралдаанаараа дүрмийн талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр “Монголын мэдээ” сонины эрхлэгч С.Гантогоо Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч орон тооны бус байх тухай санал гаргаж олонхийн саналаар дэмжлээ. Мөн дүрэмдээ нэг Тэргүүн дэд ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар тусгасан байна. Харин их хурлыг гурван жилд хуралдуулахаар болжээ. Гэтэл орон нутгийн сэтгүүлчид “Бидний саналыг тусгахгүй байна. Энэ дүрэм зөвхөн нийслэлийн сэтгүүлчдийн дүрэм болчихож” хэмээн шүүмжлэв. Ийн шүүмжилснийхээ дараа орон нутгийн 100 гаруй сэтгүүлч хурал хаяж гарцгаав. Танхимд үлдсэн төлөөлөгчид “Орон нутгийнхныгаа хүндлэх хэрэгтэй. Ингэж болохгүй” гэж хурлын тэргүүлэгчдэд хэлснээр тэдний саналыг тусгах талаар ярилцахаар боллоо. Энэ үеэр МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны факультетийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч М.Зулькафиль “Хоёр дэд ерөнхийлөгчийн нэг нь орон нутаг, нөгөөх нь нийслэлийг хариуцдаг байх нь зүгээр юм биш үү” гэсэн санал гаргасныг нь дэмжив. Хурлын үеэр хувийн мэдээллийн хэрэгсэлтэй хэн нэгэн хүн энэ байгууллагын удирдлагад байж болохгүй тухай ярилцлаа. Харин олонхи төлөөлөгч “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ч сэтгүүлчид л байгаа. Тиймээс ийм зүйлээр боож болохгүй” гэснээр энэ яриа өндөрлөв. Мөн уг байгууллагын гишүүд сар бүр 2000 төгрөг, удирдлагууд 10 мянган төгрөгийн татвар төлөхөөр дүрэмд тусгалаа. Ингээд редакцийн засвар хийхээр баталлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нэрээ өөрчилж, Монголын сэтгүүлчдийн эвлэл хэмээн нэрлэхээр болсон юм. Дүрмийг хэлэлцсэний дараа Монголын сэтгүүлчдийн эвлэлийн шинэ удирдлагуудыг сонголоо. Үүний өмнө тухайн байгууллагын ерөнхийлөгч Т.Баасансүрэн “Миний бие ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байна” хэмээлээ. Сэтгүүлчдийн байгууллагын ерөнхийлөгчид “Гэрэлт цалиг” сонины эрхлэгч Б.Галаарид, “Үндэсний шуудан” сонины эрхлэгч Б.Ганболд, NBS телевизийн захирал С.Наранбаатар нарын нэрийг танхимаас дэвшүүллээ. Харин Тэргүүн дэд ерөнхийлөгчид МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, “Монголын мэдээ” сонины эрхлэгч С.Гантогоо, дэд ерөнхийлөгчид Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж, “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч Э.Дагиймаа, “Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга Д.Заяабат нарыг мөн танхимаас нэр дэвшүүлэв. Үүний дараа Монголын телевизүүдийн холбоо, Өдөр тутмын сонины холбоо зэрэг салбар холбоод хуралдан санал хураалгалаа. Харин энэ үеэр тооллогын комисс саналын хуудас хэвлүүлэх ч компьютергүй сууж байсан. Тэгээд арга буюу гадагшаа гарч хэвлүүлсэн юм. Санал хураалт эхэлж, “Гэрэлт цалиг” сонины эрхлэгч Б.Галаарид, NBS телевизийн захирал С.Наранбаатар нарын санал тэнцсэн хэдий ч С.Наранбаатарын нэг санал хүчингүй болсон учир Монголын сэтгүүлчдийн эвлэлийг Б.Галаарид удирдахаар болов. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, дэд ерөнхийлөгчөөр “Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга Д.Заяабат, орон нутгийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж нар тус, тус сонгогдлоо. Харин хяналтын зөвлөлд долоон гишүүн, гүйцэтгэх зөвлөлд 19 гишүүн сонгосон юм. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн шинэ ерөнхийлөгч Б.Галаарид “Юун түрүүнд сэтгүүлчдийн нийгмийн байдлыг сайжруулахын төлөө ажиллах болно. Их зүйлийг хийнэ” гэлээ. Ямартай ч, манай салбарынхан “Монголын сэтгүүлчдийн эвлэл” нэртэйгээр, шинэ удирдлагуудаар удирдуулан үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Гагцхүү цаашид юу хийхийг нь жирийн сэтгүүлч бид харах л үлдлээ.
Ц.Энхцэцэг
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
Subscribe to:
Comments (Atom)